XIX Гимназиад наадамд оролцох Монгол улсын тамирчид

Spread the love

2022 оны 5 дугаар сарын 14-нөөс 22-ны өдрүүдэд Франц улсад зохион байгуулагдах Сурагчдын 19 дүгээр Олимпийн наадам (Гимназиад-2022)-д жүдо бөхийн төрлөөр 2 тамирчин, 1 дасгалжуулагч оролцуулах бэлтгэл ажлыг ханган, баг тамирчид маань тэмцээндээ оролцохоор эх орноосоо мордох гэж байна. Энэхүү наадамд нийт 69 улсын 3662 тамирчин оролцож байна.

Доржпүрэвийн Номин

2005 оны 7-р сарын 19-нд төрсөн. Нийслэлийн лаборатори 1-р дунд сургуулийн 11е ангийн сурагч. Самбо, жүдо бөхөөр 2 жил хичээллэж байгаа. Жүдо бөхийн өсвөр үеийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл /2022 он/, Самбо бөхийн Залуучуудын УАШТ алт /2022 он/, Самбо, жүдо бөхийн Аймаг, бүсийн аварга болон нэрэмжит тэмцээнүүдийн алт,мөнгө, хүрэл медалиудтай.

Батхуягийн Батдаваа

2004 оны 4-р сарын 3-нд төрсөн. Баянчандмань ЕБС -н 12а ангид сурдаг. Самбо жүдо бөхөөр 6 жил хичээллэж байгаа. Жүдо бөхийн өсвөр үеийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээний Алт /2020 он/, мөнгө /2018 он/ хүрэл /2021 он/, 2021 онд Жүдо бөхийн өсвөр үеийн азийн аваргад Монгол улсаа төлөөлөн оролцож байсан. Самбо бөхийн өсвөр үеийн МУАШТ алт /2022 он/, Монголын хүүхдийн 6-р их наадмын аварга 2018 он, Залуучуудын УАШТ хүрэл /2022 он/