Нээлтийн ажиллагаанд оролцов

Spread the love

Олон улсын сургуулийн спортын “Гимназиад-2022” наадамд Монгол улсаас 2 тамирчин оролцож байна.2 жил тутам зохиогддог тус наадам энэ жил Франц улсын Норманди мужид 5 сарын 14-21ний өдрүүдэд үргэлжилж, спортын 20 төрөлд 69 улсын 3400 тамирчин өрсөлдөж байна.Манай улсын жүдо бөхийн төрлөөр оролцож байгаа бөгөөд хөвгүүдийн 60кг-ын жинд Төв аймгийн Баянчандмань сумын сургуулийн сурагч Батхуягийн БАТДАВАА, охидын 57кг-ын жинд нийслэлийн 1-р сургуулийн сурагч Доржпүрэвийн НОМИН нар өрсөлдөнө.Тун удахгүй 18 цагаас Б.Батдаваа эхний өрсөлдөгч Казахстаны бөхтэй барилдана. Дэлгэрэнгүй мэдээлэл