Олон улсын сургуулийн спортын холбооноос (ISF – www.isfsports.org) 2020 оны шатрын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг онлайнаар 2003-2005, 2006-2007 онд төрсөн 2 насны ангиллаар зохион байгуулж байна. Тэмцээнд зохих журмын дагуу бүртгүүлсэн бүх сурагчид нээлттэй оролцож болно.

Тэмцээн 2 шаттай явагдана. Урдчилсан шат 2020.10.03-нд эхэлж, шигшээ тэмцээн 2020.10.25-нд өндөрлөнө. Тэмцээн онлайн шатрын Premium Chess систем дээр явагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг (англи хэл дээр) эндээс авна уу. (Энд дарах)

Насны ангилал:

U17 (15 – 16-17) | 2003-2004-2005
U14 (14-13) | 2006 – 2007

Журам:

Цагийн хяналт – Блиц тэмцээн 3′ + нүүдэл бүрт 2″ нэмэлттэй

Урдчилсан шатны тэмцээн 9-11 тойрог тоглох ба шигшээд 40 тоглогч шалгарна. Шигшээ тэмцээнд 9 тойрог тоглоно.

Бүх тэмцээн 14:00 UTC цагт эхэлнэ (УБ цагаар 00 цаг).

Premium Chess систем дэх тэмцээний нэр: ISF WSC ONLINE CHESS 2020

Шагнал

  • 2003 – 2004 – 2005
  • 2021 онд БНХАУ-ын Жинжиан хотод зохиогдох Гимназиад наадамд орорлцох эрх (ISF Summer Gymnasiade in Jinjiang (China) 2020 – 16th – 23th October 2021)
  • зөөврийн компьютер
  • 2006 – 2007
  • 2021 оны ДАШТ-д оролцох эрх – ISF U15 World Schools Games in Belgrade (Serbia) – 26th June  – 4th July 2021
  • зөөврийн компьютер

Бүртгэл

Хугацаа: 2020.09.10-28. Бүртгэл 2 шаттай:

Бүртгэлийн хураамж 6 евро.

Хэрхэн бүртгүүлэх тухай мэдээллийн гарын авлагын 7 дугаар хуудсанд бий.