XIX Гимназиад наадамд оролцох Монгол улсын тамирчид

Spread the love

2022 оны 5 дугаар сарын 14-нөөс 22-ны өдрүүдэд Франц улсад зохион байгуулагдах Сурагчдын 19 дүгээр Олимпийн наадам (Гимназиад-2022)-д жүдо бөхийн төрлөөр 2 тамирчин, 1 дасгалжуулагч оролцохоор эх орноосоо мордох гэж байна. Энэхүү наадамд нийт 69 улсын 3662 тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Наадмын дэлгэрэнгүй мэдээлэл, спортын төрлүүд, үр дүнгийн талаар www.isfsports.org вэбсайтаас мэдээлэл авна уу.


Доржпүрэвийн Номин

Оролцох төрөл: Жүдо бөхийн -57кг

2005 оны 7-р сарын 19-нд төрсөн. Нийслэлийн лаборатори 1-р дунд сургуулийн 11е ангийн сурагч. Самбо, жүдо бөхөөр 2 жил хичээллэж байгаа. Жүдо бөхийн өсвөр үеийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл /2022 он/, Самбо бөхийн Залуучуудын УАШТ алт /2022 он/, Самбо, жүдо бөхийн Аймаг, бүсийн аварга болон нэрэмжит тэмцээнүүдийн алт,мөнгө, хүрэл медалиудтай.

Батхуягийн Батдаваа

Оролцох төрөл: Жүдо бөхийн -60кг

2004 оны 4-р сарын 3-нд төрсөн. Баянчандмань ЕБС -н 12а ангид сурдаг. Самбо жүдо бөхөөр 6 жил хичээллэж байгаа. Жүдо бөхийн өсвөр үеийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээний Алт /2020 он/, мөнгө /2018 он/ хүрэл /2021 он/, 2021 онд Жүдо бөхийн өсвөр үеийн азийн аваргад Монгол улсаа төлөөлөн оролцож байсан. Самбо бөхийн өсвөр үеийн МУАШТ алт /2022 он/, Монголын хүүхдийн 6-р их наадмын аварга 2018 он, Залуучуудын УАШТ хүрэл /2022 он/


ГИМНАЗИАД-2022 наадмын спортын төрлүүд

  • Байт харваа
  • Хөнгөн атлетик
  • Бадминтон
  • 3х3 сагсан бөмбөг
  • Элсний волейбол
  • Бокс
  • Бүжгийн спорт-Брейк
  • Туялзуур сэлэм
  • Спортын гимнастик
  • Уран сайхны гимнастик
  • Жүдо
  • Байршил тогтоох
  • Регби 7
  • Усанд сэлэлт
  • Ширээний теннис
  • Тэквондо
  • Чөлөөт/сонгомол бөх
  • Пара хөнгөн атлетик
  • Пара жүдо
  • Пара усанд сэлэлт